Тавтай морилно уу? МИЛЛЕННИУМ АГУУЛАХ ҮЙЛЧИЛГЭЭНД
Монголд анхдагч үйлчилгээ
Хувийн агуулах буюу Self-Storage нь Монголдоо анхлан нэвтрүүлж буй шинэлэг үйлчилгээ юм. Өөрөөр хэлбэл жижиглэн худалдаа эрхлэгч, хувь хүмүүс, оюутан залуус, бизнес эрхлэгч нарт зориулсан хувийн агуулахын түрээслэх үйлчилгээ бөгөөд өөрийн бараа эд зүйлсийг хадгалах боломжтой гэсэн үг юм. Та ирээдүйд ашиглах өөрийн эд хөрөнгө. бараа товарь, мөн улирлын шинж чанартай ашиглагддаг эд зүйлс, удаан хугацаагаар гадаад зорчих, түр хугацаагаар орон сууцаа чөлөөлөх гэх мэт олон олон тохиолдолд манай агуулахын үүд хаалга үргэлж нээлттэй байх болно. Бусад агуулахын үйлчилгээнээс ялгаатай тал нь бид хэрэглэгчдийн хүсэл сонирхол, хэрэгцээ шаардлагад нийцсэн цэвэр цэмцгэр орчин, тохилог зай талбай болон олон төрлийн сонголттой агуулахын өрөөнүүдтэй гэх мэт олон талын давуу талтайгаар ажиллаж байна.
АГУУЛАХЫН ӨРГӨН СОНГОЛТ
01
Хувийн агуулах
  • Өрөөний сонголт: 3 мкв-70 мкв хүртэлх хэмжээтэй 100 гаруй өрөө бүхий хувийн агуулахуудтай.
  • Ариун цэврийн байдал: Бохирын шугамтай бүрэн холбосон цэвэрхэн ариун цэврийн өрөөтэй бөгөөд тухайн агуулах түрээслэгчид агуулах өрөөг ашиглаж дууссанаар тогтмол цэвэрлэгээ, ариутгал хийгдэнэ.
  • Агуулах нь хүнд оврын бараа ачааг дээш өргөн зөөх өргөгч машинтай бөгөөд түүнд зориулсан налуу зам хийгдсэн зэрэг MNS 5364 : 2011 стандартаарх зохион байгуулалттайгаар баригдсан төвийн дулаан цэвэр бохир устай холбогдсон ба үйлчлүүлэгчдийн тав тухтай үйлчлүүлэх нөхцлийг бүрдүүлсэн.
  • Ачаа барааны лифт, гар тэрэг, өргөгч машин зэрэг агуулахын техник тоног төхөөрөмжийг бүрэн шийдсэн болно.
  • Аюулгүй байдал: Агуулах нь “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй” MNS 4990:2000 стандартын шаардлагыг хангасан бөгөөд бүрэн камерийн хяналттай юм.
02
Худалдааны агуулах
  • Хэмжээ: Энэхүү худалдааны зориулалттай агуулах нь 980 мкв хэмжээтэй ба том оврын хэмжээтэй эд хөрөнгийг хадгалан түрээслэх боломжтой.
  • Одоогоор энэхүү агуулахыг Хот хоорондын ачаа тээврийн үндэсний брэнд сүлжээ "Томо" ХХК түрээсэлж байна.
  • Худалдааны агуулахын стандартыг хангасан зохион байгуулалттай ба цэвэр цэмцгэр талбайтай.
  • Аюулгүй байдал: Агуулах нь “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, орчин” MNS 4990:2000 стандартын шаардлагыг хангасан бөгөөд бүрэн камерийн хяналттай юм.